본문 바로가기

Байнга асуудаг асуулт

Total 5 Articles   [ 1 / 1 Page ]
  • A
    Ёндынпу эрүүл мэндийн аялал жуулчлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх албан ёсны SNS хаягаар зочилно уу. Фэйсбүүк, инстаграм, вэебо сувгуудыг ажиллуулж байгаа бөгөөд SNS хаягуудыг доор хавсаргав.

    facebook(англи хэл): www.facebook.com/YSMZ.EN
    facebook(Орос хэл): www.facebook.com/YSMZ.RU
    facebook(Монгол хэл): www.facebook.com/YSMZ.MN
    Sina Weibo(хятад хэл): www.weibo.com/u/7459725310
    Instagram(солонгос хэл‧англи хэл): www.instagram.com/ydp_tourism
    Instagram(япон хэл): www.instagram.com/ysmz_jp
  • A
    Эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөч төв нь эмчилгээний чиглэл тус бүрээр эмнэлгүүдийн танилцуулга, тухайн бүс нутгийн соёл, аялал жуулчлалын талаарх мэдээлэлээр хангадаг байгууллага юм. Англи, хятад, япон хэлээр утсаар болон биечлэн зөвлөгөө авах боломжтой.
    Цагийн хуваарь нь 10:00~19:00 цаг бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг эрүүл мэндийн аялал жуулчлалын хөтөч төвөөс авна уу.
  • A
    Солонгосын аялал жуулчлалын байгууллагаас хариуцан ажиллуулж буй аялал жуулчлалын орчуулгийн лавлах утас (☎1330)-р холбогдох юмуу Солонгосын эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих төвөөс хариуцан ажиллуулж буй Медикал лавлах төв(☎1577-7129)-ийн утсуудаар тус тус холбогдон орчуулгийн үйлчилгээг авах боломжтой.
  • A
    Смарт Медикал онцгой дүүргийн пайж хуудас руу зочилон пайж хуудсанд байршуулсан хамтрагч байгууллагуудын мэдээллийн дагуу утсаар болон цахим шуудангаар холбогдон лавлаж асуух боломжтойгоос гадна мөн хамтрагч байгууллагуудын пайж хуудсаар зочилон илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
  • A
    Эрүүл мэндийн аялал жуулчлал гэж эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэх, мэс засал хийлгэх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг авч буй гадаад өвчтөн болон түүний хамт яваа хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг авангаа аялахыг хэлнэ.
    Ёндынпу дүүрэг нь Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас 1 цаг орчмын зайд байрладаг бөгөөд нэгдсэн эмнэлэг ‧ төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг зэрэг хамгийн шилдэг эмнэлэгүүдтэйгээс гадна Хан мөрөн дэх цэцэрлэгт хүрээлэн, Мүллэ бүтээлч тосгон гэх мэт олон төрлийн аялал жуулчлалын газруудтай эрүүл мэндийн аялал жуулчлалын Мега буюу төв цэг гэж хэлж болох газар юм.