본문 바로가기

Алдартай шоппинг төвүүд

АЛДАРТАЙ ШОППИНГ ТӨВҮҮД

Та Ёыидугийн Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа 63 давхрын алдарт шоппинг төв болох татваргүй барааны дэлгүүр болон IFC mall-р зочлоорой. Хэрвээ та Ёндынпугийн Times square-д аялахаар төлөвлөсөн бол хооронд нь холбосон их дэлгүүр, газар доорхи шоппинг төв болон уламжлалт захаар явж маш сонирхолтой шоппинг хийх боломж нээгдэнэ.

Ёндынпугийн Time square

Их хотын төв дэх дээвэр дээрээ ногоон байгууламжтай Time square бол асар том шоппинг төв юм. Тус барилгын 1~5 давхарт нь Zara, H&M, SPA зэрэг алдарт брнэдийн нэрийн барааны дэлгүүрээс гадна Шинэ ертөнц их дэлгүүр болон цайны газар, кино театр, Сourtyard by marriott Hotel байрладаг.

Ёыидугийн IFC mall

Дэлхийд алдартай барилгын дизайн хийдэг Benoy пүүсийн загвараар баригдсан Ёыиду Shoppong mall center-н өвөрмөц загвартай барилга. Барилгын 1, 2 давхарт нь дэлхийн олон орны бэлэн хувцас, гоо сайхан барааны дэлгүүрүүд төвлөрсөн байдаг. 3 давхарт нь солонгос болон олон үндэстний цайны газрууд болон кино театр байрладаг.

  • Ёндынпу дүүргийн Олон Улсын Санхүүгийн байгууллагын гудамж 10, ※ Метроны 5, 9 дүгээр шугам, Ёыиду буудлын 3, 4 дүгээр гарцаар гараад 5 минут явна
  • 10:00~22:00
  • http://www.ifcmallseoul.com(Англи, хятад, япон)

Ёндынпу-ёгийн газар доорхи шоппинг центр

KTX, метроны Ёндынпу буудал нь их дэлгүүр, газар доорх шоппинг центр болон уламжлалт захыг нэг цэгт холбосон шоппинг төв юм. Ялангуяа Ёндынпу метроны буудлын газар доорх шоппинг центрийн бэлэн хувцас, гоо сайхан, гоёл чимэглэлийн бараанууд маш хямд үнэтэй байдаг тул жуулчдын сонирхлыг маш их татдаг.

  • Ёндынпу-гү, Гёнин-ру 843
  • 10:00~20:00 Хооронд нь холбосон гарц 24 цаг нээлттэй байдаг

Ёндынпу уламжлалт зах

Ёндынпу тойргийн уламжлалт зах дээр нүд хужирлах дүүрэн байдаг. Эндээс шинэ ногооㆍмахㆍзагаснаас эхлээд чанартай материалаар хийгдсэн бэлэн хувцас, ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжтой. Мөн цайны газрын гудамжны төрөл бүрийн хоолноос дуртайгаа сонгон идэх боломжтой.

  • Ёндынпу-гү, Ёндынпу-ру 233 ※Метроны 1 дүгээр шугам, Ёндынпу буудлын 1 дүгээр гарцаар гараад 10 минут явна.
  • 05:00~21:00

The Hyundai Seoul

The Hyundai Seoul нь “Ирээдүйн төлөөх дуу хоолой” уриан дор илүү аз жаргалтай маргаашийн төлөөх алсын хараа болон шинэ амьдралын стандартыг тогтоож байна. Шинэлэг дизайнтай орчин , дэлхийн жишигт нийцсэн контентын куратор болон Сөүл дэх хамгийн том хэмжээний ирээдүйн технологийг багтаасан Дэлхийн шинэ газар юм.

  • Ёндынпу-гү, Ёуи-дэеро 108 ※Метроны 5-р шугам, Еуинарү метроны буудал 1-р гарц, алхаад 8 минут.
  • 10:30~20:00
  • www.thehyundaiseoul.com