본문 바로가기

Смарт медикал дүүрэг

Солонгос улсын хамгийн дээд
хамгийн дээд зэргийн аялал жуулчлалын үйлчилгээ

ЁНДЫНПУ ДҮҮРЭГ - ЭМЧИЛГЭЭНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • Инчон Олон Улсын нисэх буудал(ИОУНБ)-аас Ёндынпу дүүрэг хүртэл 1 цаг зарцуулагддаг.

    Ёндынду дүүрэг Инчон, Кимпу олон улсын нисэх буудалтай хил залган оршихоос гадна Сөүл хотын төв рүү орсон зам тээврийн харилцааны төв шугам(метро(1•2•5•7•9 дүгээр шугам), автобус)-анд холбогдсон. Сөүл хотын төв метроны буудал болох Юнсан, Сөүл буудалтай эн зэрэгцэх Ёндынпу буудал нь солонгос улсын нийслэлтэй зэрэгцэн мөр зэрэгцэн оршдог төвлөрсөн хотуудыг холбосон метроны 1-р шугам, KTX, ITX-тай холбогдохоос гадна Time Square их дэлгүүртэй шууд холбогдох гарцтай.

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар 92,864 гадаад иргэн Ёндынпу дүүргийг зорьж ирсэн байна

    Статистик мэдээнээс үзэхэд 2009~2021 онд Эмчилгээний аялал жуулчлалын хөтөлбөрт хамрагдахаар Хятад, Монгол, Америк зэрэг бусад орнуудын нийт 92,864 иргэн Ёнпынду дүүрэгт айлчилсан байна.

  • Сөүл хотод хамгийн олон нэгдсэн эмнэлэгтэй дүүрэг

    Ёнпынду дүүрэг 2017 онд төрийн захиргааны төв байгууллагаас итгэмлэл хүлээж Смарт медикал үйлчилгээ явуулах тусгай бүсээр тодорхойлогдсон. Сөүл Дүүргийн Эмчилгээний Аялал Жуулчлалын төв(нэгдсэн эмнэлэг 7, клиник 799, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хүсэлтэй гадаад иргэдийг татах байгууллага 32)-өөс тархи• судас, сээр нуруу• үе мөч, нүдний үзлэг шинжилгээ, эмчилгээ, өвчтөнд тохирсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

  • Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас магадлан итгэмжилсэн 4 нарийн мэргэжлийн эмнэлэг

    Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас магадлан итгэмжлэгдсэн нарийн мэргэжлийн эмнэлгийг 3 жил тутамд маш өндөр шалгуураар шалгаруулдаг. Эндээс нарийн мэргэжлийн төрөлжсөн үйлчилгээ авах боломжтой.

  • Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас магадлан итгэмжилсэн 19 эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагыг магадлан итгэмжлүүлэх тогтолцоо гэдэг нь эмнэлэгтэй дүйцэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын хүрээнд өвчтөний аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор авдаг арга хэмжээ юм. Та эмнэлэгт хандахдаа эрүүл мэндийн үйлчилгээ явуулах магадлан итгэмжлэлийн марк тэмдэг байгаа эсэхийг шалгана уу.

Эмчилгээний аялал жуулчлал гэхээр хамгийн түрүүнд Мекка болон Ёнпынду санаанд ордог.

СМАРТ МЕДИКАЛ ДҮҮРЭГ

Ёндынпу Смарт Медикал үйлчилгээ үзүүлэх тусгай дүүрэг

Эмчилгээний аялал жуулчлал(ЭАЖ) гэж юу вэ?

Ёндынпу дүүргийн харъяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын гадаад иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ(эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ, мэс засал зэрэг) болон аялалын хавсармал үйлчилгээг хэлдэг.

Зорилго

Ёндынпу дүүргийн харъяа эмнэлгүүд “Эмнэлгийн нарийн мэргэжлийн үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд тархи судас, түлэгдэлт, үе мөч, нүдний эмгэг судлалын салбарт нэвтрүүлсэн хамгийн орчин үеийн техник, технологи бүхий үйлчилгээг аялал зуулчлал, худалдаа, зочид буудлын үйлчилгээтэй хавсарган үзүүлснээр орон нутгийнхаа эдийн засаг, ажлын байрны зах зээлд өчүүхэн хувь нэмэр оруулахад оршино.

Магадлан итгэмжлэгдсэн огноо

2017.12.14. (Итгэмжлэл хүлээлгэсэн эрх бүхий байгууллага: Жижиг Дунд Үйлдвэрийн Яамны сайд)

Байрлал

Ёндынпу, Ёыиду, Дэрим хороо

Төслийн хэрэгжилт

  • Эмчилгээний аялал жуулчлалын дэд бүтэц: Эмчилгээний аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах, сурталчилгааны сайт нээх, кординатор бэлтгэн гаргах зэрэг ажил зохион байгуулагдана
  • Эмчилгээний аялал жуулчлалын салбарын хөгжилд үзүүлэх дэмжлэг: Эмчилгээний аялал жуулчлалын бизнесийн тухай танилцуулга хурал хийж, гадаад дотоод интернэт болон интернэт бус суртачилгаа, маркетингийн ажил
  • ЭАЖ-н үйлчилгээ үзүүлэх эмнэлгийг тохижуулах: Гадаадаас эмчилгээний хийлгэхээр ирсэн жуулчдын тав тухтай байдлыг хангах үүднээс эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, үйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авна