본문 바로가기

Хоолны гудамж & санал болгож буй ресторанууд

Хоолны гудамж & санал болгож буй ресторанууд

Та бүхэнд солонгос үндэстний уламжлалт захын хоол болон хоолны асар майхан, Хан мөрний эрэг дээрхи Фүүд тэнхлэгээс амтлах боломжтой хоолыг танилцуулъя.

Дэрим-дун Хятад таун(Төв зах)

Дэрим төв захыг Сөүлийн Хятад таун гэж нэрлэдэг. Энд хятадуудын эрхэлдэг цайны газар, хятад хүнсний барааны дэлгүүрүүд олон байдаг. Эндээс маратан, хүогүо зэрэг хятад хоолноос эхлээд хятад маягаар хийсэн мантуу, зайдас, Ёнбён сүндэ зэрэг хоолыг идэж үзэх боломжтой.

Метроны 7 дугаар шуам, Дэрим-ёг, 12 дугаар гарц

Ёыиду World night market

Ёыидугийн Хан мөрний эргийн дагуу байрласан фүүд тэнхлэгүүдэд олон үндэстний төрөл бүрийн хоол зардаг~ Шорлог, таку зэрэг хөнгөн хоолноос эхлээд бибимбаб, стэйк зэрэг амттай хоолноос та дуртайгаа сонгох боломжтой. Хан мөрний шөнийн цэнгэг агаарт!

  • Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн Мүлбид талбай
  • 18:00~23:00

Ёндынпугийн хоолны асар майхантай гудамж

Жүжигчин Хан Гуын SBS-н ‘Same bed, different dreams’ шоу нэвтрүүлэгт оролцохдоо энд хооллож зураг авахуулсан бөгөөд солонгос залуу хосуудын хамгийн их ирэх дуртай газрын нэг юм. Зөвхөн солонгост амтлах боломжтой энэхүү хоол болон уур амьсгал хятадын аялал жуулчлалын салбарт маш их нэр хүндтэй болж ‘Мапонвыи’ хэмээх сайтад заавал очиж үзэх 10 цайны газрын жагсаалтад орж байсан удаатай.

  • Метроны 1 дүгээр шугам, Ёндынпу-ёг, 6 дугаар гарц, Ёндынпу захын 4 зам
  • 18:30~01:00

Ёндынпугийн уламжлалт зах

Захын гудамжаар дүүрэн хоолны сайхан үнэр ханхалж, төрөл бүрийн амттан өрөөстэй. Захын дундуур эгнэн байрласан фүүд захын өвөрмөц энэ их хөлийн газарт хямд өртгөөр хооллох боломжтой. Энд шарсан жууцайтай гамбир, загас болон гахайн тагалцагаас эхлээд төрөл бүрийн амттанаар дүүрэн.

  • Ёндынпу-гү, Ёндынпу-ру 233 ※ Метроны 1 дүгээр шугам, 1 дүгээр гарцаар гараад 10 минут явна
  • 05:00~21:00

Ёндынпу Шингил-дун, дэвээхэй загасны хоолны газрууд

Чолладу нутгийн брэнд болох дарсан дэвээхэй загасыг идэж чаддаггүй солонгос хүмүүс ч цөөнгүй байдаг. Өвөрмөц амт, үнэртэй дэвээхэй загасыг идэх гэж Шиндунг байнга зорин ирдэг хүмүүс маш их байдаг. Та бүхэн гол цэс болох дэвээхэй загас, гахайн махны багц хоолыг захиалж, удаан даршилсан кимчинд ороогоод идэж үзээрэй.

  • Ёндынпу-гү, Шингил-ру 200-20 ※ Метроны 1 дүгээр шугам, Ёндынпу-ёг, 1,2 дугаар гарцаар гараад 10 минут явна
  • 10:00~24:00

The michelin guide seoul-2019~2022, Хоолны газар

Гудган(Солонгос хоолны газар)

Солонгост үндэсний хоол хийх уламжлалт аргыг үе дамжин хадгалж ирсэн газар. Шинэ ногоо, материал ашиглан, уламжлалт аргаар хийгддэг тул солонгос үндэсний хоолны жинхэнэ амт чанарыг мэдрэх боломжийг танд олгоно.

  • Ёндынпу-гү, Ёыи-тэру 24, Жонгёнрён соёлын төвийн байр, 50 давхар
  • http://www.theskyfarm.co.kr

Чонин-мёнуг(Хүйтэн гоймон)

1972 онд нээгдсэн Пхеньян хүйтэн гоймонгийн газар. Нимгэн, том далбагар хэрчсэн үхрийн мах, нарийн гоймонтой сэрүү татуулсан сайхан амттай шөл.

Бэгри-хян(Хятад хоолны газар)

Ёыидугийн 63 давхар барилгын 57 давхарт байрладаг хятад ресторан. Энд бүлдужан, зөгийн балтай шарсан мах зэрэг төрөл бүрийн хятад хоолоор үйлчилдэг.

Yido Mantion(ил гал дээр шарсан махны газар)

Итали ресторан шиг маш тохилог тохижуулсан шарсан махны ресторан. Коньяк дарсаар амталсан солонгос үүлдрийн үхрийн ууцны шарсан мах эндхийн гол цэс нь болдог.

Ёндынпу-гү, Гүгхуй-дэру 794

Хуахэдэн(Дарсан далайн хавч)

Чүннам мужийн Тэан нутагт алдартай давстай цуунд дарсан далайн хавчны хоолны газрын Сөүл дэх хамгийн анхны салбар. Давстай цуунд даршилсан хаврын тарга тэвээр нь гүйцсэн хавч маш сайхан амттай байдаг.