본문 바로가기

Төлбөргүй орчуулгын үйлчилгээ

ТӨЛБӨРГҮЙ ОРЧУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Жуулчдад орчуулгын үйлчилгээ үзүүлэх утас 1330

Солонгосын аялал жуулчлалын газар гадаад, дотоодын жуулчдад ая тухтай аялах боломжийг олгох зорилгоор “Жуулчдын орчуулгын үйлчилгээ үзүүлэх утас 1330” үйлчилгээ үзүүлж байна. 1330 лавлах утасны үйлчилгээ нь гадаад жуулчдад орчуулгын үйлчилгээ өгөөд зогсохгүй аялалын тухай мэдээлэл өгдөг тул жуулчдад ая тухтай аялах боломжийг олгодог.

1330 лавлах утас - Үзүүлэх үйлчилгээ

  • Ажиллах цаг : 24 цагаар ажиллана(Орос, Вьетнам, Тайланд, Малайз·Индонез 08~19:00)
  • Орчуулгын үйлчилгээ үзүүлэх хэл: Солонгос, англи, япон, хятад, орос, вьетнам, тайланд, малайз·индонез)
  • Үзүүлэх үйлчилгээ: Аялалын мэдээлэл өгөх, аялалын орчуулга, аялалын явцад тохиолдсон ая тухгүй байдлын талаар гомдол санал хүлээн авах, жуулчны цагдаагийн албан хаагчтай холбох

Үйлчлүүлэх арга

  • Солонгос : 1330
  • Гадаад улс : +82-2-1330 (① Солонгос, ② Англи, ③ Япон, ④Хятад, ⑤Орос, ⑥Вьетнам ⑦Тайланд ⑧Малайз·Индонез)

Бусад

1330 лавлах нь Солонгосын аялал жуулчлалын газраас явуулдаг төрийн үйлчилгээний байгууллагааас төлбөргүй үйлчилгээ юм.

Мэдээлэл авах вэб хуудас

http://kto.visitkorea.or.kr/kor/customer/call/1330.kto

Медикал дуудлагын төв 1577-7129

Үзүүлэх үйлчилгээ

  • Гадаад хэл дээрхи эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын тухай мэдээлэл болон зөвлөгөө өгнө
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага хооронд үүссэн маргааныг бүртгэж·зохицуулахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  • Визний мэдүүлэг гаргуулах тухай зөвлөгөө
  • Цонх·утас·вэб хуудсаар дамжуулан мэдээлэл өгнө(Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага, аялал·буудал·виз, НӨАТ-ын буцаан авалт г.м)

Бусад

  • Солонгос, англи, хятад, япо, орос, араб хэлээр зөвлөгөө өгнө
  • Ажиллах цагийн хуваарь : Ажлын өдөр, 09:00~18:00

Вэб хуудас