본문 바로가기

ТҮҮХ СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

ТҮҮХ СОЁЛТОЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

Солонгосын агаарын нисэх хүчний ангийн буурин дээр хамгийн орчин үеийн барилга байгууламж, эдийн засгийн төв цогцолбор бүхий Ёыиду байгуулагдсан. Мүнрэ төмөрлөгийн үйлдвэрийн гудамжийг хэвээр нь хадгалан үлдээснээр соёл урлагийн асар том хэмжээний түүхийн үзүүлэн боссон юм. Бүгдээрээ хамтдаа Ёндынпугү дүүргийн түүх, соёлтой танилцах сонирхолтой аялалд гарцгаая.

    Аялалын маршрут

    • Ёндынпу Time Square ‘Шоппинг’(Та бүхэн 1 давхрын арт танхимын Kakao Friends дэлгүүрийн үлгэрийн баатруудыг үзэж сонирхоорой)
    • Мүнрэ уран бүтээлчдийн гудамж ‘Ханын зураг & кафе аялал’
    • Хан мөрний усан онгоц ‘Диннер усан онгоц’
    • 63 давхар барилга ’63 Скай арт цамхаг’

Ёндынпу Time square ‘Кёнсон хуучин нэхмэлийн үйлдвэрийн контор’

1936 онд баригдсан Кёнсон хуучин нэхмэлийн үйлдвэрийн конторын барилга(Соёлын өвийн бүртгэлийн дугаар 135) өнөөг хүртэл маш сайн хадгалагдаж ирсэн Солонгосын ойрын түүхийн соёлын өвийн нэг юм. Өнөөдөр энэхүү барилгад кофе, халуун талхны анхилуун үнэр ханхалсан кафе шоп үйлчилгээ явуулж байна. Эндээс солонгосын орчин үеийн уран бүтээлчдийн уран зургийн бүтээлтэй танилцах боломжой.

  • Ёндынпу-гү, Ёнжүн-ру 15, Time Square
  • 5 сарын хонхны дуу, Tiime Square салбар(Кафе) 10:30-22:00

Мүнрэ уран бүтээлчдийн гудамж

1970-аад оны үед идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан Мүнрэ төмөрлөгийн үйлдвэрийн гудамжинд тухайн орон нутгийн уран бүтээлчид сууршиж, нэгэн шинэ соёлын гудамж бий болсон юм. Мүнрэ кэмпосийн удирдамж зөвлөгөө авсны дараа өвөрмөц шинж бүхий урлан болон кафе шопоор аялахын зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэрийн хороололын хананы зураг, хөшөөний дэргэд дурсгалын зураг авахуулахад сэтгэл нэн баясгалантай.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Дансан-ру 4 гиль 12
  • Метроны 2 дугаар шугам, Мүнрэ-ёгийн 7 дугаар гарцаар гараад 5 минут явна
  • Мүнрэ кэмпос(Мэдээллийн төв & Үзэгсгэлэн & Арт шоп) / 14:00~19:00(Сарын хоёр, дөрөв дэх долоо хоногийн Даваа гаригт амарна)

SeMA

Сөүл хотын Ёыидугийн дамжин өнгөрөх төвийн доорхи тунелийн нуувчийг засч сайжруулан түүх, соёлын үзүүлбэр тавих үзэсгэлэн болгосон нь Сөүл хотын соёлын өв болоод байна. Энд фото зураг, дүрс бичлэг болон урлагийн бүтээлийн үзэсгэлэн нээгддэг. Мөн түүхийн уран бүтээлийн танхимаас ‘SeMa нууц хоргодох байрны төсөл зураг’-ийг үзэх боломжтой.

  • Ёндынпу-гү, Ёыиду-дун 2-11, тунел
  • Метроны 5, 9 дүгээр шугам Ёыиду буудал, 3 дугаар гарцаар гараад 10 минут явна
  • http://sema.seoul.go.kr(Солонгос, Англи)
  • Мягмар~Ням, 11:00~19:00
  • Төлбөргүй

Ёыидугийн онгоцны буудлын түүхэн замналын тунел

Ёыидугийн Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн буурин дээр 1916~1958 оны хооронд Ёыидугийн нисэх онгоцны буудал байрлаж байсан. Энэхүү түүхт газрын дурсгал болгон байгуулсан Ёыидугийн онгоцны буудлын түүхэн замналын тунельд Солонгосын хамгийн анхны нисгэгч Ан Чан Намын дурсгалын нэрийн пайз болон зураг, Гымган онгоцны баримал тавигдсан байдаг.

Ёндынпу-гү, Ёыиду-дун 84, ‘Гэрэлт кафе’-гийн хажууд

Тахил өргөх дуган

Энэхүү тахил өргөх дуган нь Жусон улсын үед орон нутгийн төрийн захиргааны байгууллагын ойролцоо байрладаг байсан бөгөөд өнөөдөр Сөүл хотноо Хан мөрний хөвөөнд энд тэндгүй тахил өргөх бяцхан дуганууд үлдсэн байдаг. Ёндынпугү дүүрэгт Дансан-дун, Банхаггуд, Сансаньжон, Дудан зэрэг дөрвөн дуган байдаг.

  • [Дансань-дун Бүгүньдан] Ёндынпу-гү, Дансань-ру, 54 гиль, 32
  • [Банхаггуд, Бүгүньдан] Ёндынпу-гү, Ёндынпу-ру, 62 рагиль, 2-13
  • [Сансань-жонь] Ёндынпу-гү, Гүгхуй-дэру, 54 гиль, 10
  • [Дудан] Ёндунпу-гү, Гамасан-ру, 65 гиль, 22