본문 바로가기

Ёыиду мужийн үзэсгэлэнт газар

ЁЫИДУ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Улсын Их Хурал, KBS-Солонгос Улсын Үндэсний телевиз, Хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагуудын тэнгэр баганадсан өндөр барилга төвлөрсөн Ёыиду аймаг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээллийн байгууллагын төвийн хувь Солонгосын Манхетен гэж нэрлэгддэг. Сөүл хотын зүүн, баруун захыг холбон урсах Хан мөрөн, түүний эргийг даган орших цэцэрлэгт хүрээлэн, 63 давхар барилга аялал жуулчлалын гол маршрут болдог.

Аялалын маршрут

  • Соню-ду цэцэрлэгт хүрээлэн ‘Явган аялал&Фото агшин’
  • Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэн ‘Дугуй унах’
    (Ёыинарү-ёг 2 дугаар гарцаар гараад Мультплаза талбай
    дээрхи I·SEOUL·U хөшөөний урд дурсгалын зураг татуулаарай)
  • 63 давхар барилгын ‘Аквариумпланет 63’
  • IFC mall ‘Шоппинг’(IFC mall-ын L3 давхар,
    CGV кино театрын гудамжны кофе шоп, бэлэг дурсгалын
    дэлгүүр, фото агшин-түргэн зураг авах газар зэрэг төрөл бүрийн үйлчилгээний газар)
  • SeaLaLa усан парк, “Спа үйлчилгээ”

Улсын Их Хурлын танхим(Төрийн нэрт зүтгэлтнүүдэд зориулсан дурсгалын танхим)

Солонгосын Ардчилсан нийгмийн бэлэг тэмдэг болсон Улсын Их Хурлын Танхимтай танилцах аялалын хөтөлбөрийн нэг бол яах аргагүй Улсын Их Хуралд оролцох, Төрийн нэрт зүтгэлтнүүдийн дурсгалын танхимтай танилцах хөтөлбөр юм. Жуулчдын хамгийн их сонирхдог Улсын Их Хурлын танхимтай танилцах хөтөлбөрт оролцохын тулд урьдчилан захиалга өгнө! Түүнылэн улсын их хурлын түүхэн замнал, үйл ажиллагааны тухай мэдээлэл, үнэт эд материалыг дэлгэн тавьсан Төрийн нэрт зүтгэлтнүүдийн дурсгалын танхимтай чөлөөтэй танилцах боломжтой.

  • Ёндынпу-гү, Ыисадан-дэру 1(Улсын Их Хурлын танхимын иргэдэд үйлчлэх төв)
  • Метроны 9 дүгээр шугам, Улсын Их Хурлын танхимын буудал, 6 дугаар гарцны урд
  • Даваа~Бямба 10:00~17:00(Бямба гаригт 12 цаг хүртэл ажиллана)
  • Улсын Их Хурлын хуралд оролцох цаг авах : visitor@assembly.go.kr

63 давхар барилга

Сөл хотын бэлэг тэмдэг болсон 63 давхар(далайн түвшнээс дээш 264 метрт өргөгдсөн, газраас дээш 60 давхар) барилга юм. Хан мөрний хөвөө, Сөүл хотыг 63 давхар барилгын оргилоос харж, төрөл бүрийн үзүүлбэртэй аквариум болон бусад үзвэр үйлчилгээнд хамрагдах боломжтой.

  • Ёндынпу-гү, 63 ру, 50
  • Метроны 5 дугаар шугам, Ёыинарү-ёг 3 дугаар гарцаар гараад 20 минут явах газар
  • 10:00~19:00
  • http://www.63art.co.kr
  • http://www.aquaplanet.co.kr
  • Төлбөр: 63 Art(Алсыг харагч+Уран зургийн галерей) / Аквариум планет 63 / 63-багц тасалбар

Хан мөрнөөр аялах усан онгоц(E-land cruise)

Шөнийн тэнгэрт салют буудан нааддаг усан онгоцны аялал нь Сөүл хотын алдартай аялал жуулчлалын газрын нэг юм. Алдартай кинонд байнга гардаг зураг авалтын газар гэдгээрээ олонд танил болсноос гадна 2016 онд Сөүл хотын хамгийн алдартай 10 аялал жуулчлалын газрын жагсаалтад багтсан.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 290
  • Метроны 5 дугаар шугам, Ёыинарү-ёг 3 дугаар гарцаар гараад 10 минут явах газар
  • http://www.elandcruise.com
  • Өдөр, шөнө явах усан онгоцны аялаын маршрутыг вэб хуудаснаас үзнэ үү.

KBS (Танилцах хөтөлбөрийн танхим)

KBS-Солонгосын Үндэсний Телевизийн танилцах хөтөлбөрийн танхим нь Солонгосын Үндэсний Төв Телевизээс удирдан зохион байгуулдаг үзэсгэлэнгийн хувьд 9 цагийн мэдээ хөтөлж үзэхээс гадна chroma-key технологид суурилсан теле студийн үйл ажиллагаатай танилцаж, оролцох боломжтой.

  • Ёндынпу-гү, Ёыи цэцэрлэгт хүрээлэн-ру 13
  • Метроны 9 дүгээр шугам, Улсын Их Хурлын буудал, 4 дүгээр гарцаар гараад 10 минут явах газар
  • 09:30~17:00(Амралтын өдрүүд, баяр (шинийн 1, цагаан сар, Чусок) болон бүх нийтийн амралтын өдрүүдээр амарна)
  • Төлбөргүй
  • http://office.kbs.co.kr/kbson

Ёыиду Хан мөрөн-цэцэрлэгт хүрээлэн

Тэнгэр баганадсан өндөр барилга бүхий их хотын төвд ногоорон дүнхийх Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн алхах төдийд л хүний сэтгэл сэргэм. Хан мөрний эргээр дугуй унаж зугаалан, солонгосчуудын шарсан тахиа, шар айрагны соёлтой танилцаж, баасан, бямба гаригийн орой нээгддэг Фүүд тэнхлэгийн дэлхийн улс орнуудын хоолыг амталж, концерт үзэж сэтгэлээ баясгацгаая.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 330
  • Метроны 5 дугаар шугам, Ёыинару-ёг, 2,3 дугаар гарц
  • http://hangang.seoul.go.kr

Ёыиду цэцэрлэгт хүрээлэн

Их хотын дундах ой мод, зүлэг, цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнд хөнгөн дасгал хөдөлгөөн хийн зугаалж байгаа хүмүүсийг та харах болно. Үүнээс гадна цэцэрлэгийн төвд байрлах соёлын талбай дээр дугуйт тэшүүр, дугуй унах боломжтой бөгөөд эндээс KBS-Солонгосын Үндэсний Телевиз, IFC mall холгүй байрладаг.

  • Ёнлынпу-гү, Ёыи Гунвон-ру 68
  • Метроны 5·9 дүгээр шугам, Ёыиду-ёгийн 3 дугаар гарц, 9 дүгээр шугамны Улсын Их Хурлын Танхимын буудлын 3 дугаар гарцаар гараад 10 минут явна
  • http://parks.seoul.go.kr/template/sub/yeouido.do