본문 바로가기

Хан мөрний эрэг

ХАН МӨРНИЙ ХӨВӨӨГӨӨР АЯЛАХ

Хан мөрөн их хотын дундуур урсдаг гол мөрнүүдээс дэлхийд хамгийн томд нь ордог. Сөүл хотын бэлэг тэмдэг болсон I·SEOUL·U хөшөөг Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд 11 газар байрлуулсан байдаг. Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэнгийн кэмп болон дугуй, усан аялал хөтөлбөрүүд нь алдартай аялал жуулчлалын газар болж байна. Бүгдэээрээ хаврын цэцгийн баяр, зуны салют наадамд оролцож хөгжилдөн наадацгаая.

Сөүлийн шөний зах “Ёыиду-World night market”

Сөүл хотод хамгийн алдартай наадмын нэг болох Сөүлийн шөнийн зах нээгддэг. Эдний нэг болох ‘Ёыиду-World night market’ дээр дэлхийн улс орнуудын хоолыг амталж үзэх фүүд тэнхлэг болон гараар урласан урлан, гудамжны концерт зэрэг хөтөлбөрүүд нь Хан мөрний хөвөөний гоо үзэсгэлэнтэй хосолж олны анхаарлыг маш ихээр татдаг.

Дугуй унаж зугаалах

Хязгааргүй хөх тэнгэрийн дор Хан мөрний хөвөөгөөр дугуйгаар салхи сэвэлзүүлэн зугаалцгаая. Метроны буудалд ойрхон Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зээлэх газраас дугуй зээлэх боломжтой. Зээлсэн дугуйгаа Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн дугуй зээлэх төвд тушаах боломжтой.

Шарсан тахиа, шар айраг

Хэрвээ та олон улсын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг аялалын хөтөлбөрийн нэг болох Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд Чи-мэг(шарсан тахиа, шар айраг) соёлтой танилцая гэвэл Ёыиду Хан мөрний хөвөөнд очоод захиалга өгвөл шуурхай хүргэлтийн үйлчилгээ танд үйлчлэх болно. Үндсэн цэс нь шарсан тахиа бөгөөд эндээс зөвхөн солонгост идэж үзэх боломжтой Гганпүн чикинь, па-таг чикинь зэрэг хоолыг та харах болно!

  • [Хүргэх бүс 1] Elandcruise-н ойр орчин
  • [Хүргэх бүс 2] Ёыинарү-ёгийн 2 дугаар гарц Министоп дэлгүүрийн ойр орчин
  • [Хүргэх бүс 3] Мүльпид талбай “Гэрэлт кафе”-н ойр орчим

Сөүл марина клуб & Завь

Сөүл хотын дундуур урсах Хан мөрний дөлгөөн мандал дээгүүр хөвөх завин дээрээс жаргаж байгаа нарыг харж нүдээ баясгацгаая. Салхинд туугдан хөвөх дарвуулт онгоцоор зугаалаад, Сөүл марина хаусын 1 давхарт хооллож, цагийг сайхан өнгөрүүлцгээе.

Усан спортын аялалын төрөл

Сөүл хотын Хан мөрний Усан спортын хөтөлбөр нь зуны 7-8 сард нээгддэг. Хан мөрөнд нугасан завь болон мөрний усыг зүсэн давхих моторт завиар зугаалцгаая. Хэрвээ та Waterski, wakeboard-оор гулгаж үзэхийг хүсвэл гулгахын өмнөх сургалтанд хамрагдсаны дараа үзээд алдаарай.

Кэмпин

Хан мөрний зуны наадам нээгддэг 7-8 дугаар сар! Та Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн усан спорт, кэмп зугаалгад оролцож сэтгэлээ баясгахыг хүсэж байна уу? Зээлж авсан One touch tent, аяны ширээ зэрэг хэрэглэлийг Хан мөрний хөвөөнд зоогоод жаргаж буй нарыг харан сэтгэлийнхээ алжаалыг тайлж, мах шарж идэн амарцгаая.

  • [Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэнгийн зуны кэмпийн бүс] Сөүл хот, Ёндунпу-гү, Ёыисо-ру 62(‘Гэрэлт кафе’-ийн хажууд)
  • Даваа~Пүрэв гаригт 15,000 вон / Баасан~Ням гариг, нийтээр амрах өдөр 25,000 вон *Кэмпийн хэрэгсэл зээлэх үнэ тусдаа

Хан мөрөн-Шимин Гунвон, Ёыиду бассейн(задгай)

7~8 сарын зуны ид халууны улиралд Хан мөрний 6 цэцэрлэгт хүрээлэнд задгай усан бассейн нээгддэг. Их хотын дунд Хан мөрний эрэгт усанд сэлж наадахад бүгчим халууны таагүй байдал мартагддаг. Насаар ангилсан усан сан, усан гулгуур, шүршүүр болон худалдаа үйлчилгээний газраар бүрэн тоноглогдсон.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 330(Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэн дотор)
  • 09:00~19:00 / Усан бассейн(том хүн) 5,000 вон

Ёыиду Сэган-Эко цэцэрлэгт хүрээлэн

Улсын Их Хурлын Танхимын байрнаас 63 давхар барилга хүртэл ойн жимээр аялан явган хүний зам тавигдсан байдаг. Дөрвөн улирлын аясаар нөмөрсөн дээлийнхээ өнгийг солих уудам хөндийн зэгс, шагшуургыг харж нүдээ баясгахад нэн таатай. Сэган соёлын гүүрэн дээрээс бараадан харах байгалийн гоо үзэсгэлэн нэн бахархууштай.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 48
  • Метроны 1 дүгээр шугам, Шингил-ёг 2 дугаар гарц, Сэган соёлын гүүр
  • https://hangang.seoul.go.kr/archives/316

Сонюду цэцэрлэгт хүрээлэн

Хан мөрний нэг арал болох Сонюду арлыг ус цэвэрлэх байгууламж ашиглан сэргээсэн байдаг. Тэрхүү цэвэрлэх байгууламжийн буурин дээр дурсгалын зураг татуулахаас эхлээд голын эргийн цэцэрлэгт хүрээлэнд салхилахад нэн таатай газар.

  • Ёндынпу-гү, Соню-ру 343
  • Метроны 9 дүгээр шугам, Соню-ёгийн 4 дүгээр гарцаар гараад 20 минут явна.
  • 06:00~24:00
  • Төлбөргүй

Ёндынпу Ёыиду хаврын цэцгийн баяр

Жил бүрийн 4 сарын эхээр Ёыиду Ёыисо-ру(Юүнжүн-ру) гудамжинд цэцэг цэцэглэх цагаар сакура цэцгийн тунел үүсдэг. Энэ үеэр сакура цэцгийн гудамжинд парад, концерт нээгддэг бөгөөд шөнө сакура цэцэг гэрэлтүүлэгтэй өнгө хослон маш үзэсгэлэнтэй харагддаг.

  • Метроны 9 дүгээр шугам, Улсын Их Хурлын Танхимын байрны буудал, 1 дүгээр гарц

Сөүл-Дэлхийн салют наадам

Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд 10 дугаар сарын эхээр зохион байгуулагддаг Салют наадам иргэдийн дунд нилээд алдартай байдаг. Орой 7 цагийн орчим шөнийн тэнгэрт наадах өнгөт салютын үзүүлбэр, аялгуут хөгжимтэй хөг нийлүүлэн эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн зохион байгуулагддаг DJ концерт уг наадамд улам хөг аялгуу нэмдэг.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 330(Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн)