본문 바로가기

Солонгос драмм & Шоу хөтөлбөрийн зураг авалт хийгдсэн газрууд

СОЛОНГОСЫН ДРАМ, ЦЭНГЭЭНТ НЭВТРҮҮЛГИЙН ЗУРАГ АВАЛ ХИЙГДСЭН ГАЗАР

Cолонгосын алдартай теле нэвтрүүлэг болох “Running man”-н зураг авалт хийгдсэн 63 давхар барилга болон ‘Одноос ирсэн залуу’ киноны усан онгоцон дээрхи үдэшлэгийн зураг авалт хийгдсэн Хан мөрний жуулчны усан онгоц зэрэг аялал жуулчлалын алдартай газруудаар аялцгаая

Сонюду цэцэрлэгт хүрээлэн [KBS драмм] Iris (2009), Boys over flowers (2009), [MBC драм] Palace (2006)

Улиран одсон цаг хугацааг тэсвэрлэн үлдсэн эртний ус цэвэрлэх байгууламж, гол мөрний ургамал, ногоон байгууламжууд залуу үеийнхний дурсгалын зураг хамгийн их авахуулдаг газар болоод байна. Ногоон багана сүндэрлэсэн цэцэрлэг, цаг хугацааны урсгалыг харуулсан ногоон цэцэрлэг зэрэг Сонюду тема цогцолбор фотозонд тохиромжтой газрууд маш элбэг байдаг.

Photo Spot! Цаг хугацааны урсгал- Тэма цэцэрлэг

Ногоон ургамал, усны ургамал, жилийн дөрвөн улиралд өнгө сэлгэн наадах үзэсгэлэнт байгалийг дүрсэлсэн “Цаг хугацааны урсгал- Тэма цэцэрлэг”-ийн үүднээс эхлэн хоёр талаар нь босгосон байгууламжийг оруулан зураг татвал хамгийн дээд зэргийн зураг авалт болно!

Ёыисо-ру(Юүнжун-ру) [KBS-н драмм] Produser (2015), [SBS-н драмм] Prosecutor Prince (2010), [Тайланд] Hello Stranger (2010)

Сөүл хотын үзэсгэлэнт газрын төлөөлөл болсон Ёыиду, Юүнжүн-ругийн сакура цэцгийн тунель нь Хан мөрний хөвөөг чимсэн байгалийн үзэсгэлэнт газрын нэг юм. Тайландын Hello Stranger кинонд мотоцикиль унасан залуу, бүсгүй хоёр сакура цэцэг битүү ургасан Юүнжүн гудамжаар давхиж байгаа үзэгдэл гардаг. Та бүхэн хавар хайртай хүнтэйгээ хамт Юүнжүний сакура цэцгийн гудамжаар алхаж үзэээрэй!

Photo Spot! Ёыиду Юүнжун-у Солонгос соёлын давалгаа - Оддын төгөл

Юүнжүн гудамжинд залуу дуучдын гадаад, дотоодын шүтэн бишрэгчдын шүтэн бишрэгчдийнхээ нэрийн пайз бүхий модны үрсэлгээг суулгаж байгуулсан Оддын ой байдаг. Girls Generation, Shine-н шүтэн бишрэгчдийн байгуулсан ойд очиж үзэцгээе.

Хан мөрний жуулчны усан онгоц[SBS-н драмм] Одноос ирсэн залуу(2014~2015), Миний найз бүсгүй 9 сүүлтэй үнэг), [MBC-н шоу нэвтрүүлэг] Бид гэрлэсэн(2012~2017)

Ёыиду боомтоос хөдөлдөг Хан мөрний жуулчны усан онгоц хосуудын шөнийн цагаар зугаалдаг алдартай болзооны газар юм. Жүжигчин Жон Жихён, Ким Сүхён нарын гол дүрд нь тоглосон ‘Одноос ирсэн залуу’ киноны усан онгоцон дээр авсан зурагт авалт энэ усан онгоцон дээр хийгдсэн.

Photo Spot! Диннер усан онгоц

Та хосуудын дунд алдартай эвентүүдийн нэг болох усан онгоцоны үдшийн зоог бариад зогсохгүй амьд цэцгийн баглаа, зургийн цомог бэлгэнд авч, дурсгалт өдрөө дээд зэргээр тэмдэглэх эвент үйлчилгээнд хамрагдах боломжийг бүү алдаарай.

63 давхар барилга[драмм] City hunter(2011) / [Кино] ConfidentialAssignment (2017), Avengers 2 (2015) / [Шоу нэвтрүүлэг] Running man, Infinity challenge

Сөүл хотын Хан мөрний эрэгт байрлах 63 давхар барилгын гадна шилэн фасаднаас ойсон нарны гэрлийн тусгалын өнцгөөс хамааран гялбах нарны алтан шаргал туяанаас үүдэн энэхүү барилга Голд-баар гэж нэрлэгддэг. Холливудын алдарт уран бүтээл болох ‘Avengers2’-ын зураг авалт 63 давхар барилга болон Хан мөрний эрэг дээр хийгдсэн нь нэг хэсэг олныг шуугиулж байсан удаатай.

Photo Spot! 63-Sky Art алсыг харагч цамхаг

Та бүхэн далайн түвшнээс дээш 264 метрийн өндөр бүхий 60 давхарт байрлах 63-Скай артын алсыг харах цамхаг болон уран зургийн үзэсгэлэнд очин үзээрэй.

Time square[SBS-н драмм] The last empress(2018~2019), Midas(2011) / [Шоу нэвтрүүлэг] Running man нэвтрүүлгийн хамгийн анхны зураг авалт хийсэн газар

Time Square-н төвийн төв хаалганы гадна хана, дээврийн шилэн фасад бүхий нарны туяа нэвт гэрэлтсэн эрүүл орчинд шоппинг хийх боломжтой. Жан Нара, Чвэжинхёг нарын гол дүрд нь тоглосон ‘The last empress’-н зураг авалтыг Time Square-н үүдний хөшөө(KARMA) болон артриум гүүр, Ёнпүнмүнгу номын дэлгүүрт хийсэн байдаг.

Photo Spot! Артриум бридж

1 давхрын 450 пён/1 пён = 3,3 м2/ орчим талбайтай артриумд үе үе үнэгүй концерт тоглож, төрөл бүрийн эвент хөтөлбөр болон гарын үсэг зурах хөтөлбөр зохион байгуулдаг. Мөн 3, 4 давхарт холбогдсон шилэн гүүр нь аялал жуулчлалын алдартай газрын нэг болдог!