본문 바로가기

BNS мэдрэлийн мэс заслын эмнэлэг

BNS мэдрэлийн мэс заслын эмнэлэг logoBNS мэдрэлийн мэс заслын эмнэлэг

Манай эмнэлэг нь 2020 онд зам тээврийн гол цөм болох Дангсанг метроны буудлын ойролцоо байгуулагдсан толгойн өвдөлт, толгой эргэх, нуруу нугас, үе мөчний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн мэдрэлийн мэс заслын эмнэлэг юм. Оношлох, эмчлэхэд амаргүй мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг оношлож, эмчлэхэд томоохон эмнэлгүүдийн ачаалалтай харьцуулахад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, өвчтнүүдийг өдөр тутмын амьдралдаа хурдан эргэж ороход нь тусалсаар байна.Энгийн тариа эмчилгээнээс эхлүүлээд MRI оношлогоо, нуруу нугасны мэс засал эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх, мэдрэлийн тогтолцооны нөхөн сэргээх эмчилгээ зэрэг мэдрэлийн талын эмчилгээг өргөн цар хүрээтэйгээр хийж гүйцэтгэж байна.

  • Сөүл хот Ёндынпу-гү Янгпён-ру 68 DN барилга 3,4,10 давхар
  • www.bns-seoul.com(солонгос)
  • T.+82-2-2038-2500
  • 09:00~18:00(Бямба гаригт 13:00 хүртэл)
  • Мэргэшсэн чиглэл: Мэдрэлийн мэс заслын тасаг, Мэдрэлийн тасаг, Дүрс оношлогооны тасаг

Элэгсэг, дотно харилцаа, Баттай онош, Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээ

Тархины судас · нуруу нугас · үе мөчний MRI шинжилгээ, хэвлийн хөндийн эхо шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ, зүрх · бамбай булчирхайн эхо зэрэг шинжилгээнүүд болон тархины судас, нуруу нугасны эмгэгүүдийн бүх төрлийн мэс засал, мэс ажилбаруудыг хийж гүйцэтгэж байна. Нуруу нугасны мэс заслын 6 төрлийн зөвшөөрөлтэй бөгөөд 2023 онд “БНСУ-ын технологийн зээлийн үнэлгээний төв”-ийн технологийн үнэлгээгээр шилдэг эмнэлэгээр шалгарсан.

TALK! “Мэдрэлийн эрхтэн тогтолцоо (тархи, нуруу нугас)-ны эмгэгийг түргэн хугацаанд оношлож эмчилнэ.”

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж (MRI, эхо, мэс заслын дуран гэх мэт)-ийг ашиглан түргэн хугацаанд оношлох боломжтой. Мөн бүх хэвтэн эмчлүүлэх өрөө 3-4 хүний ортой байхаар бүтэц зохион байгуулалт хийсэн ба цэлгэр саруул, тав тухтай өрөөнд өвчтөнүүддээ хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. Хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны мэдлэг, мэдээллийг авч байхын тулд эмч, эмнэлгийн ажилтнууддаа долоо хоног бүр тогтмол 2 удаа дотоодын эрдэм шинжилгээний өгүүллүүдээр конфренц зохион байгуулдаг.