본문 바로가기

Инбун эмнэлгийн сангийн Ёндынпу эмнэлэг

Инбун эмнэлгийн сангийн Ёндынпу эмнэлэг logo Инбун эмнэлгийн сангийн Ёндынпу эмнэлэг

1977 онд ‘Иргэн бол хаан’ гэсэн уриан дор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ашгийн бус байгууллага статустайгаар байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 40 жилийн арвин туршлага, бүх төрлийн нарийн мэргэжлийн эмч нар шуурхай оновчтой оношлогоо, эмчилгээ явуулдага.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Дансан-ру, 31гил 10
  • http://www.ydphospital.com(Англи, хятад, япон)
  • T. +82-2-2632-0013
  • yh10782@bill36524.com
  • 08:30~17:30(Бямба гаригт 12:30 хүртэл ажиллана)
  • Тусгай үзлэг шинжилгээ : Эрүүл мэндийн шинжилгээ, тархи судас, нуруу нугасны эмгэг, хөдөлгөөн заслын эмчилгээ

Эмч нарын хамтын ажиллагааны системд суурилсан шуурхай эмчилгээ хийх систем суурилуулсан

Ёндынпу эмнэлэг, 2009 онд байгуулагдсан Кимпу Нью Кориа салбар эмнэлгийн 70 гаруй мэргэшсэн эмч нар хамтран үзлэг эмчилгээ хийж, зөвлөгөө өгдөг. Тус эмнэлэгт хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон мэдрэл, мэдрэлийн мэс засал, гэмтлийн мэс засал, дотор, дотрын мэс засал зэрэг нарийн мэргэжлийн төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Мэдрэлийн мэс заслын мэргэшсэн эмч нарын бүрэлдэхүүн бүхий тархи судасны төв, өвчтөнд мэс заслын бус эмчилгээ идэвхитэй санал болгодог нуруу нугасны төв, өвчтөнд тохирсон хөдөлгөөний засал, физик эмчилгээ бүхий нөхөн сэргээх эмчилгээний төвүүд үйл ажиллагаа явуулдаг.

TALK! “Та хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, зөв оновчтой хариу гаргадаг Эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдаарай”
Аялалын хугацаа, хөтөлбөрт тохирсон түргэн шуурхай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулна. Шинжилгээний хариугаар ямар нэгэн өвчин эмгэг илэрсэн тохиолдолд тус эмнэлгийн нарийн мэргэжлийн төв болон клиникт шууд холбон өгч эмчилгээ хийлгэнэ.