본문 바로가기

Ёыиду цэцэрлэгт хүрээлэн

ЁЫИДУ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Их хотын дундах ой мод, зүлэг, цөөрөм бүхий цэцэрлэгт хүрээлэнд хөнгөн дасгал хөдөлгөөн хийн зугаалж байгаа хүмүүсийг та харах болно. Үүнээс гадна цэцэрлэгийн төвд байрлах соёлын талбай дээр дугуйт тэшүүр, дугуй унах боломжтой бөгөөд эндээс KBS-Солонгосын Үндэсний Телевиз, IFC mall холгүй байрладаг..

  • Ёнлынпу-гү, Ёыи Гунвон-ру 68
  • Метроны 5·9 дүгээр шугам, Ёыиду-ёгийн 3 дугаар гарц,
    9 дүгээр шугамны Улсын Их Хурлын Танхимын буудлын 3 дугаар гарцаар гараад 10 минут явна
  • 24 цаг ажиллана

Шарсан тахиа, шар айраг

Хэрвээ та олон улсын жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг аялалын хөтөлбөрийн нэг болох Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд Чи-мэг(шарсан тахиа, шар айраг) соёлтой танилцая гэвэл Ёыиду Хан мөрний хөвөөнд очоод захиалга өгвөл шуурхай хүргэлтийн үйлчилгээ танд үйлчлэх болно. Үндсэн цэс нь шарсан тахиа бөгөөд эндээс зөвхөн солонгост идэж үзэх боломжтой Гганпүн чикинь, па-таг чикинь зэрэг хоолыг та харах болно!

  • [Хүргэх бүс 1] Elandcruise-н ойр орчин
  • [Хүргэх бүс 2] Ёыинарү-ёгийн 2 дугаар гарц Министоп дэлгүүрийн ойр орчин
  • [Хүргэх бүс 3] Мүльпид талбай “Гэрэлт кафе”-н ойр орчим

Ёыиду Сэган-Эко цэцэрлэгт хүрээлэн

Улсын Их Хурлын Танхимын байрнаас 63 давхар барилга хүртэл ойн жимээр аялан явган хүний зам тавигдсан байдаг. Дөрвөн улирлын аясаар нөмөрсөн дээлийнхээ өнгийг солих уудам хөндийн зэгс, шагшуургыг харж нүдээ баясгахад нэн таатай. Сэган соёлын гүүрэн дээрээс бараадан харах байгалийн гоо үзэсгэлэн нэн бахархууштай.

  • Ёндынпу-ёг, Ёыидун-ру 48
  • Метроны 1 дүгээр шугам, Шингил-ёг 2 дугаар гарц, Сэган соёлын гүүр
  • http://parks.seoul.go.kr

Кэмпин

Хан мөрний зуны наадам нээгддэг 7-8 дугаар сар! Та Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнгийн усан спорт, кэмп зугаалгад оролцож сэтгэлээ баясгахыг хүсэж байна уу? Зээлж авсан One touch tent, аяны ширээ зэрэг хэрэглэлийг Хан мөрний хөвөөнд зоогоод жаргаж буй нарыг харан сэтгэлийнхээ алжаалыг тайлж, мах шарж идэн амарцгаая.

  • [Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэнгийн зуны кэмпийн бүс] Сөүл хот, Ёндунпу-гү, Ёыисо-ру 62(‘Гэрэлт кафе’-ийн хажууд)
  • Даваа~Пүрэв гаригт 15,000 вон / Баасан~Ням гариг, нийтээр амрах өдөр 25,000 вон *Кэмпийн хэрэгсэл зээлэх үнэ тусдаа

Хан мөрөн-Шимин Гунвон, Ёыиду бассейн(задгай) кэмп

7~8 сарын зуны ид халууны улиралд Хан мөрний 6 цэцэрлэгт хүрээлэнд задгай усан бассейн нээгддэг. Их хотын дунд Хан мөрний эрэгт усанд сэлж наадахад бүгчим халууны таагүй байдал мартагддаг. Насаар ангилсан усан сан, усан гулгуур, шүршүүр болон худалдаа үйлчилгээний газраар бүрэн тоноглогдсон.

  • Ёндынпу-гү, Ёыидун-ру 330(Ёыиду Хан мөрөн цэцэрлэгт хүрээлэн дотор)
  • 09:00~19:00 / Усан бассейн(том хүн) 5,000 вон

Ёндынпу Ёыиду хаврын цэцгийн баяр

Жил бүрийн 4 сарын эхээр Ёыиду Ёыисо-ру(Юүнжүн-ру) гудамжинд цэцэг цэцэглэх цагаар сакура цэцгийн тунел үүсдэг. Энэ үеэр сакура цэцгийн гудамжинд парад, концерт нээгддэг бөгөөд шөнө сакура цэцэг гэрэлтүүлэгтэй өнгө хослон маш үзэсгэлэнтэй харагддаг.

Метроны 9 дүгээр шугам, Улсын Их Хурлын Танхимын байрны буудал, 1 дүгээр гарц

Сөүл-Дэлхийн салют наадам

Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэнд 10 дугаар сарын эхээр зохион байгуулагддаг Салют наадам иргэдийн дунд нилээд алдартай байдаг. Орой 7 цагийн орчим шөнийн тэнгэрт наадах өнгөт салютын үзүүлбэр, аялгуут хөгжимтэй хөг нийлүүлэн эхэлдэг. Үүнтэй зэрэгцэн зохион байгуулагддаг DJ концерт уг наадамд улам хөг аялгуу нэмдэг.

Ёндынпу-гү, Ёыидун-ру 330(Ёыиду Хан мөрний цэцэрлэгт хүрээлэн)