본문 바로가기

ГуандогАнжон уламжлалтын эмнэлэг Ёндынпу дах салбар

ГуандогАнжон уламжлалтын эмнэлэг Ёндынпу дах салбар logoГуандогАнжон уламжлалтын эмнэлэг Ёндынпу дах салбар

Улсын хэмжээнд 30 салбартай Гуандог Анжон уламжлалтын эмнэлэг нь нэтворкын үндэс суурь бөгөөд давтан үзлэгийн хувь хамгийн өндөртэй эмнэлэг юм. Солонгос-Хятад хэлний орчуулагч өдөр бүр 12 цаг ажилладаг ба бүртгэлээс эхлээд үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, төлбөр тооцоо гээд алхам тутамд тань туслах болно.

  • Ёндынпу-гү, Дурим-ру 133, 2 давхар
  • gdaj.co.kr/branch-daerim
  • T. +82-2-516-0505
  • 08:00~21:00 (Бямба, Ням, Олон нийтийн амралтын өдөр 17:00)
  • Тусгай үзлэг шинжилгээ : Өвдөлтийн эмчилгээ, Цэвэршилтийн шинж тэмдэг, Дотрын эмгэг

Уламжлалт анагаах ухааныг Тренд болж буй эмчилгээтэй хослуулсан шинэлэг хэв маяг бүхий Дорнын анагаах ухааны эмнэлгийн үйлчилгээ.

Гуандонг Анжон уламжлалтын эмнэлгийн Ёндынпу дах салбар нь нийтлэг ерөнхий эмчилгээг биш тухайн хүний бие мах бодид тохирсон Дорнын анагаах ухааны эмчилгээгээр шинж тэмдгийн болон үндсэн шалтгааныг олж эмчлэх, илүү хүндрэхээс урьдчилан сэргийлэх зэргээр эрүүл мэндийг сайжруулахад эмчилгээний гол зорилгоо болгон ажилладаг билээ. Эмчилгээ болон судалгаанд анхаарлаа хандуулан, орчуулгийн үйлчилгээг нэвтрүүлсний үр дүнд гадаад өвчтний эмнэлгээр үйлчлүүлэх хувь 95%-д хүрч эмнэлгийн аялал жуулчлалыг тэргүүлээд байна.

“Зөгийн хортой зүүгээр өвдөлт намдаах эмчилгээнээс авхуулаад биеийн мах бодийн оношилгоо эмчилгээ”
Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа эмчилгээний үр дүн маш хурдан гардаг зөгийн хортой зүү (зөгийн хорноос эмчилгээний найрлагатай хэсгийг ялган авч ашигладаг)-г ашиглан өвдөлт намдаах эмчилгээнээс эхлээд хувь хүний биеийн онцлогоос хамаарах бие мах бодийн оношилгоо хийж, түүнд тохирсон хоол болон амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн зэргийг зааж чиглүүлж өгдөг К – эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.