본문 바로가기

JC Бит Суманг нүдний эмнэлэг

JC Бит Суманг нүдний эмнэлэг  logoJC Бит Суманг нүдний эмнэлэг

1994 онд Чвэангуй эмнэлэг үүд хаалгаа нээснээс хойш өдгөө БНСУ-даа тэргүүлэх түвшний хамгийн орчин үеийн тоног төхөөөрөмж бүхий аюулгүйн системийг хангасан нүдний эмгэгийн эмчилгээгээр мэргэшсэн эмнэлэг болжээ. Өвчин эмгэг тус бүрээр нарийн мэргэшсэн эмнэлгийн багийнхан хамтарсан үзлэг хийж өвчтөнд тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд нийгэмд тустай сайн үйлийн хүрээнд сайн мэдээг түгээн хэрэгжүүлж байна.

  • Ёндынпу-гү, Гүгжэгимнюн- ру, 6 гил 33, Манхатан билдинг 6 давхар
  • www.jceye.co.kr (англи, хятад, япон, монгол)
  • T.+82-2-2138-1063
  • E. jceyecall@gmail.com (англи, хятад, япон, монгол)
  • 09:00~18:00 (Баасан гарагт орой 20 цаг хүртэл, бямба гарагт өдөр 13 цаг хүртэл ажиллаж байна)
  • Тусгай ү злэг шинжилгээ : Нүдэнд цагаа унах, ласик&ласек, торлогийн мэс ажилбар, эвэрлэг бүрхүүл шилжүүлэн суулгах

НҮДНИЙ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧИН ЭМГЭГИЙН ТАЛААР НАРИЙН ОНОШИЛГООГ ХИЙЖ МЭС ЗАСЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЭС ЗАСЛЫН ДАРААХ АСАРГАА СУВИЛГААГ ХИЙНЭ

Хөгшрөлтөөс шалтгаалсан хараа муудалт, нүдний цагаа унасныг эмчлэх 71,000 удаагийн кейсийн арвин туршлага бүхий JCБидсуман нүдний эмнэлэг нь төрөл бүрийн нүдний өвчлөлийг эмчилдэг бөгөөд ласик, ласек гэх мэт хараа тэглэх хагалгаа болон нүдэнд цагаа унасаныг эмчлэх мэс ажилбар зэргийг хамгийн өндөр түвшинд нэг дор эмчилж үйлчилдэг. Нүдний байдлыг илүү нарийн оношлох зорилгоор 60-аад төрлийн нүдний дэлгэрэнгүй шинжилгээг хийдэг бөгөөд дотрын мэргэжлийн эмч, мэдээгүйжүүлэгийн мэргэжлийн эмчтэй хамтран ажиллаж мэс заслын аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Мөн бараг бүрэн төгс гэж хэлж болохуйцаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийдэг нь мэс заслын аюулгүй байдлыг хангаж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгадаг.

TALK! “1:1 үйлчлүүлэгчид тухайлан тохирох эрүүл мэндийн багц шинжилгээ”
Дотрын өвчин болон эрүүл мэндийн шинжилгээ, хорт хавдрын шинжилгээ, урьдчилан сэргийлэх тарилга болон дусал тариурын эмчилгээ гэх мэт гадаад иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөртэй. Англи• хятад хэлтэй орчуулагч координатор байнга ажиллаж шинжилгээ болон мэс заслын өмнө болон дараах асаргаа сувилгааны үйлчилгээг үзүүлдэг.