본문 바로가기

Халлим Их Сургуулийн Ганнам Соншим эмнэлэг

Халлим Их Сургуулийн Ганнам Соншим эмнэлэг logoХаллим Их Сургуулийн Ганнам Соншим эмнэлэг

Халлим Их Сургуулийн Ганнам Соншим эмнэлэг image image zoom

Тус эмнэлэг 1980 онд байгуулагдсанаасаа хойш орон нутгийнхаа баруун урд бүсийг төлөөлсөн Их Сургуулийн эмнэлэг болтлоо өргөжсөн. Өнөөгийн байдлаар зүрх, тархи судасны төв, робот мэс заслын төв зэрэг 8 тусгай тасгаас гадна 30 гаруй эмчилгээний тасаг үйл ажиллагаа явуулж байна.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Шингиль-ру 1
  • http://kangnam.hallym.or.kr(Англи, хятад, япон, орос)
  • T. +82-1577-5587
  • 08:30~17:30(Бямба гаригт 13 цаг хүртэл ажиллана)
  • Тусгай үзлэг шинжилгээ : бөөрний, мэгтэйчүүдийн, чих хамар хоолойн, мэс заслын, эрүүл мэндийн шинжилгээ

10 гаруй жилийн арвин туршлагатай Робот мэс заслын давуу тал

Халлим Их Сургуулийн Каннам-Соншим эмнэлгийн харъяа нарийн мэргэжлийн төв, клиникүүдэд хамгийн орчин үеийн технологоор тоноглогдсон хамтын ажиллагааны нэгдсэн систем дээр суурилсан эмнэлгийн тусламж үйлчлгээг үзүүлж байна. Ялангуяа солонгос улсад эрчимтэй нэвтрүүлсэн хамгийн орчин үеийн технологи бүхий Давинчи робот мэс заслын систем нь хүний гар хүрэх аргагүй маш нарийн мэс заслын хувьд ходоод, бүдүүн гэдэс, түрүү булчирхай, давсаг, эмэгтэйчүүд, бамбай булчирхай, тархи хорт хавдрын мэс засал хийхэд маш үр дүнтэйгээс гадна маш богино хугацаанд эдгэрэх боломж олгож байгаа. Зүрх, тархи судасны мэс засал, үе мөчийг нөхөн сэргээх эмчилгээ, арьсны гоо сайхны мэс заслын салбарт мөн адил хамгийн дээд зэргийн чанаартай техник технологи ашиглаж байна.

TALK! “Робот мэс засал - Танд маш богино хугацаанд эдгэрэх боломжийг олгоно”
Давинчи робот мэс засал ахлах эмчийн удирдлаган дор маш нарийн ажиллагаатай робот гар ашиглан хийгддэг бөгөөд зүсэлт, цус алдалт, хавсармал өвчин үүсэх, халдвар орох эрсдлүүд маш бага байдаг.