본문 바로가기

Сон-Э эмнэлгийн сангийн Сон-Э эмнэлэг

Сон-Э эмнэлгийн сангийн Сон-Э эмнэлэг logoСон-Э эмнэлгийн сангийн Сон-Э эмнэлэг

Сон-Э эмнэлгийн сангийн Сон-Э эмнэлэг image image zoom

1968 онд байгуулагдсан Сон-э эмэгтэйчүүдийн эмнэлэг өнөөдөр дотор, мэс засал, гэмтэл, мэдрэл зэрэг 30 гаруй тасагтай нэгдсэн эмнэлэг болсон байна. 10 гаруй нарийн мэргэжлийн төв, 40 гаруй клиниктэй хамтран үйлчлүүлэгчдийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлдэг.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Ёыидэбан-ру 53 гил, 22
  • http://h.sungae.co.kr(Англи, хятад, монгол)
  • T. +82-2-840-7135(Англи), 840-7142(Хятад), 840-7136(Монгол)
  • E-mail : shrc@sungae.co.kr
  • 08:30~17:30
  • Тусгай үзлэг шинжилгээ : эмэгтэйчүүдийн, бөөрний, эрүүл мэндийн шинжилгээ, гоо сайхнымэс заслын

Монголын үе үеийн ерөнхийлөгчийн санал болгож буй эмнэлэг

‘Хамгийн дээд зэргийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, хүн төрөлхтний эрүүл амьдралд хувь нэмэр оруулна’ гэсэн зорилгын дор их сургуулиуудын эмнэлгийн үйлчилгээнээс чанартай үйлчилгээгээрээ орон нутагтаа чухал байр суурь эзэлдэг болоод байна. Ялангуяа Монгол, Солонгос улс хоорондын идэвхитэй харилцаанд тулгуурлан 2001 онд Монгол Улсын Элчин Сайдын Яамтай Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хэлэлцээрийг байгуулснаас хойш Эмнэлгийн аялал жуулчлалын хөтөлбөрт маань жилд 5,000 орчим монгол иргэд болон 9,000 орчим гадаад иргэд хандаж байна. Зүрх судасны тодруулагч бодистой мэс ажилбар, титэм судасны стент суулгах мэс ажилбар, хөлийн эрхий хуруунд ургасан яс, муруйлт засах мэс засал, элэг, уушигны эмгэг судлалын салбарт маш өндөр нэр хүндтэй эмнэлэг.

TALK! “Монгол, хятад, англи хэлний орчуулгын үйлчилгээтэй эрүүл мэндийн багц шинжилгээ”
Маш олон төрлийн оношлогоо, шинжилгээний хөтөлбөрийн дотроос үндсэн хөтөлбөр болох Классик хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй төрлийн цусны шинжилгээ, ходоодны дуран шинжилгээ, эхо зэрэг шинжилгээ өгөх боломжтой.