본문 바로가기

Мёнжи Сонму эмнэлэг

Мёнжи Сонму эмнэлэг logoМёнжи Сонму эмнэлэг

Мёнжи Сонму эмнэлэг image image zoom Тархины судасны эмнэлэг

Солонгос улсын хэмжээнд Тархи судасны эмгэг судлалын нарийн мэргэжлийн эмнэлгээр 4 удаа дараалан шалгарсан хамгийн анхны нэгдсэн эмнэлэг. Үүнээс гадна нөхөн сэргээх эмчилгээ, түргэн тусламжийн төв, дотор, зүрх судас зэрэг хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдсон 13 нарийн мэргэжлийн тасагтай.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Дурим-ру 156
  • http://www.myongji-sm.co.kr
  • T. +82-1899-1475
  • Тусгай үзлэг шинжилгээ : тархины хавдар, нуруу нугасны өвчин эмгэг, гадна гэмтэл, эрүүл мэндийн шинжилгээ

Тархи судасны эмгэг судлалаар дэлхийд хамгийн алдартай эмнэлэг болох зорилгын дор

Мёнжи Сонму эмнэлгийн Тархи судасны төв(Мэдрэлийн мэс заслын тасаг, мэдрэлийн тасаг)-д тархи судасны өвчин эмгэгээс гадна нугас, гэмтлийн маш нарийн мэргэжлийн эмчилгээ хийдэг. Тархи нугасны эмгэгийг шуурхай оношлон, эмчилгээ, мэс засал хийх мэдрэлийн мэс заслын мэргэшсэн эмч нар 24 цагаар ажиллаж байдаг. Ялангуяа оношлогоо·шинжилгээ·эмчилгээний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон тархинд цус харвах эмгэг судлалын тасагт өвчтөн нэг, хоёр хоног хэвтэн эрчимт эмчилгээ хийлгэх боломжтой.

TALK! “Та хувь хүнд тохирсон эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдаж ирээдүйдээ анхаарал хандуулаарай”
Ердийн эрүүл мэндийн багц шинжилгээнд хамрагдаад зогсохгүй тархи судас, нугасны багц шинжилгээ, мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой.