본문 바로가기

Даерим Сонму эмнэлэг

Даерим Сонму эмнэлэгДаерим Сонму эмнэлэг

Тус нэгдсэн эмнэлэг нь 1969 онд Хөх, бамбай булчирхайн эмгэг судлалын төв зэрэг 15 гаруй тасагтайгаар Ёндынпу Дэримдунд байгуулагдсан. Бүх салбараар нарийн мэргэшсэн эмч нар болон Их сургуулийн эмнэлэгт ажиллаж байсан арвин туршлагатай эмч нар өндөр чанартай үйлчилгээ үзүүлж байна.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Шихын-дэру 657
  • http://www.drh.co.kr(Англи, хятад)
  • T. +82-2-829-9000
  • 08:30~17:30(Бямба гаригт 12:30 хүртэл ажиллана), Ням гаригт амарна
  • Тусгай үзлэг шинжилгээ : Бамбай булчирхай, хөхний хорт хавдар, эрүүл мэндийн шинжилгээ

Хөхний хорт хавдар судлалын тусгай үйлчилгээний систем

Тус нэгдсэн эмнэлэгт хөхний хорт хавдрыг эмчилдэг их багш гэдгээрээ алдартай Ким Сон Вон эмнэлгийн дарга болон маш өндөр ур чадвартай мэргэшсэн эмч нар хөхний хорт хавдрын эмчилгээ хийдэг. Хөх нөхөн сэргээх, хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй өвчтөнд сэтгэл зүйн эмчилгээ хийх зорилгоор гоо сайхны мэс засал, сэтгэцийн эрүүл мэндийн судлалын тасгийн эмч нар хамтран ажиллаад зогсохгүй дүрс оношлогоо, эмэгтэйчүүдийн тасгийн эмч нар хамтран ажилладаг.

TALK! “Та эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөрт хамрагдана уу”
Эмнэлэгт хэвтэж хийлгэх эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ, Royal gold шинжилгээ, тархи•зүрх судасны оношлогооны тусгай хөтөлбөр гэж байдаг. Хэвтэж хийлгэх болон Royal gold шинжилгээ хийлгэхэд 1 хүний өрөөнд хэвтүүлэх бөгөөд шинжилгээний хариуны хуудас болон шинжилгээний CD бичлэгийг өгдөг.