본문 바로가기

Гоняан эмнэлгийн сангийн Ким нүдний эмнэлэг

Гоняан эмнэлгийн сангийн Ким нүдний эмнэлэгГоняан эмнэлгийн сангийн Ким нүдний эмнэлэг

Гоняан эмнэлгийн сангийн Ким нүдний эмнэлэг image image zoom Нүдний эмгэг судлалын эмнэлэг

Тус эмнэлэг 1962 онд байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирэхдээ дэлхийн хамгийн анхны нүдний торлог бүрхүүлийн эмгэг судлалын тасаг болон нүдний эмгэг судлалын төрөл бүрийн мэргэшсэн тасгаараа дамжуулан хамгийн дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлж байна.

  • Сөүл хот, Ёндынпу-гү, Ёншин-ру 136
  • http://www.kimeye.com(Англи, хятад, монгол, япон, орос)
  • T. +82-1577-2639
  • E-mail : kimeye@kimeye.com(Англи)
  • 08:30~17:00(Бямба гаригт 13 цаг хүртэл ажиллана) / Ням гариг, нийтээр амрах өдөр : 09:00~13:00
  • Тусгай үзлэг шинжилгээ : нүдний гоо сайхны эмчилгээний төв, ласик төв, Эрүүл мэндийн иж бүрэн үзлэг

ALL FOR THE EYE! НҮДНИЙ ТУХАЙ БҮХ ЗҮЙЛ!

Дотооддоо хамгийн олон буюу 50 орчим нүдний нарийн мэргэжлийн эмчтэй бөгөөд жилд ойролцоогоор 440 мянган өвчтөнд амбулаториор үйлчилж 37 мянга орчим мэс засал(дотооддоо жилд нүдний цагаа унасныг мэс заслаар эмчилсэн 10 мянган кейстэй)-ын туршлагатай солонгосын их сургуулийн нүдний эмчилгээ болоннүдний эмнэлгүүдээс 1-рт жагсдаг. 2008 онд дэлхийн анхны торлог бүрхэвчээр дагнан эмчилдэг эмнэлгийг байгуулж мэс заслын өндөр ур чадвартайгаар торлог бүрхэвчийн эмчилгээг хийдэг эмнэлгээр алдаршсан. Солонгон бүрхэвч, нүдний шар, ласик, нүдний цагаа, нүдний солир&хүүхдийн нүдний эмчилгээ, нүдний гоо сайхны мэс заслыг төвд хуваагдан илүү нарийн мэргэжлийн үйлчилгээг авах боломжтой. Мөн вьетнамд Ким нүдний эмнэлгийн Дасум эмнэлгийг нээснээр олон улсад нүдний өвчлөлийн эмчилгээг хүргэх зорилгоо тэлж байна.

TALK! “Эрүүл, үзэсгэлэнтэй нүдтэй болох таны сонголт!”
Ойрын хараа муутай хүний нүдний торлог бүрхүүлийг хамгийн бага зүсэлттэй, зовиургүй, хамгийн бага хуурайшилттай, маш богино хугацаанд эдгэрэх боломжтой Смайл ласик үйлчилгээг санал болгодог. Ялангуяа нүдний гоо сайхны мэс засал нь дэлхийд хамгийн дээд дэргийн чанартай техник, технологиор хийгддэг.